Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан Аргентинд 3:2-оор хожигдож, ДАШТ-ээс хасагдсаны дараа шүүгчдийн шийдвэрийг хүчтэй шүүмжиллээ.
Египет шөвгийн 16-д Аргентины эсрэг 2:0-ээр тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд гурван гоол алдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хассан тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр “Бид торгуулийн цохилт авах ёстой байсан. Нэг гоолыг маань хүчингүй болгосон шалтгааныг ойлгохгүй байна. Би энэ ДАШТ-ий үлдсэн тоглолтуудыг дахиж үзэхгүй” гэж мэдэгджээ.


