2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлбэ , Богд /Завхан аймгийн төв/, Сөгнөгөр /Төв аймгийн Батсүмбэр сум/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ.
Маргааш буюу 7 дугаар сарын 9-ний өдөр Сэлбэ, Туул гол болон Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна хэмээн Ус, цаг уур орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос мэдээллээ.


