horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

2026 оны хагас жилд улсын хэмжээнд 4,3 сая зөрчил бүртгэжээ

post-img

Прокурорын байгууллагаас эрх бүхий 1,102 байгууллагын 11,921 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хяналтаа чиглүүлж ажилласан.

Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4,353,418 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өсжээ.

Нийт зөрчлийн 89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс 99.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гадаадын иргэн харьяатын газар, Гааль, Татвар, Нийгмийн даатгал болон бусад эрх бүхий байгууллагууд шалган шийдвэрлэжээ.

Бүртгэсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 4,247,267 буюу 97.6 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 46,663 буюу 1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан, 4,062 буюу 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан бол 25,396 буюу 0.6 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 4,141,611 хүн, 178,341 хуулийн этгээдэд нийт 114 тэрбум 379 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 58 тэрбум 342 сая төгрөг буюу 51 хувь нь төлжээ.

0/1000