Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН2026 оны эхний хагас жил – нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
- 2026/07/09

- 5 цаг 43 минутын өмнө

- 2 мин уншина

Прокурорын байгууллагаас 31,8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 618 иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн маргаанд 2,6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, дараах төрлийн маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Маргааны төрлөөр нь авч үзвэл:

Гэрээний бусад үүргийн гүйцэтгэл хангуулах – 24 тэрбум, 858 сая,

Засгийн газрын тусгай санд учирсан хохирол – 1 тэрбум, 598 сая төгрөг,

Нийгмийн даатгал, татварын өр, төлбөр – 1,5 тэрбум төгрөг,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол – 288 сая төгрөг,

Төрийн албан хаагчийн буруутай шийдвэр үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирол – 263 сая төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол – 245 сая төгрөг гаргуулах,

Хүүхдийн эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 10 нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Прокурор 1,577 эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 5 тэрбум төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Прокурорын байгууллагаас прокурор оролцсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг 2019-2025 оны байдлаар улсын хэмжээнд нэгтгэн судалсан. Судалгаагаар 6336 шийдвэрийн 1 их наяд 63 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлснээс 503.8 тэрбум төгрөг буюу 47 хувь нь төлөгдөж, 559.6 тэрбум төгрөг буюу 52.6 хувь нь биелэгдээгүй байна.

Иймд прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх, төр, нийтэд учирсан хохирол, төлбөрийг бодитой нөхөн төлүүлэх асуудлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

- Шинэ
- Хандалттай