horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Монгол цэргийн өдрийн жагсаалд 8500 орчим алба хаагч, сонсогч, байлдагч жагслаа

post-img

Тусгаар улсын бэлгэдэл болсон Төрийн далбааныхаа өдөрт зориулж эх орныхоо дөрвөн зүг, найман зовхистыг батлан хамгаалж буй Монгол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8,500 орчим эрэлхэг алба хаагч, сонсогч, байлдагчид сүр жавхлантайгаар жагслаа.

Хүлэг баатруудын маань хүлгийн туурайгаар тамгалагдсан морьт цэргээс эхлээд хөх тэнгэрт дүүлэн нисэх нисдэг тэрэг, сөнөөгч онгоцнууд, тусгай зориулалтын 90 гаруй орчин үеийн зэвсэг техник жигдрэн жагсаж, эх орныхоо агаарын хил, амар амгаланг тунхаглан нэгэн цул хүчийг харуулж чадлаа.

Өвөг дээдсийнхээ цусаар сийлсэн тусгаар тогтнолыг залгамжлан хамгаалж, ирээдүй хойчдоо бүтэн Монголыг үлдээхийн төлөө нэгэн зүрхээр цохилж, нэгдэн зүтгэж яваа залуучуудаараа МОНГОЛЧУУД омогшин бахархлаа. Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадраг!Эх орон минь мөнх оршиж, төрийн минь далбаа уудам хөх тэнгэртээ үүрд намиртугай

0/1000