АНХААРУУЛГА: Завхан аймаг Богдын голын эрэг дээр ил хаясан амьтны /тарвага/ сэг зэмийг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж устгууллаа хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ил задгай хаясан хог хаягдал, амьтны сэг зэм нь ус, хөрсийг бохирдуулж, халдварт өвчин тархах эрсдэлийг нэмдэг.
Амарч, зугаалсан газрынхаа хогийг зориулалтын саванд хийх эсвэл буцаан авч явж, байгаль орчноо хамтдаа хамгаалахыг уриаллаа.


