Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, тусламж, үйлчилгээний багцын зардал, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 1.3 их наяд төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 11.2 хувиар өсөж, зардал 1.2 хувиар буурсан байна. Үүнд эмнэлгийн тусламж үйлчидгээний зардал буурсан нь голлох нөлөө үзүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын тоо 3.2 саяд хүрчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


