Засгийн газрын 273 дугаар тогтоолоор улсын чиглэлийн зам ашигласны төлбөрийг нэмсэн. Улаанбаатар хотыг аймгийн төвтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомт руу зорчиход зам ашигласны төлбөр нэмэгдэж байгаа. Энэ талаар өнөөдөр /2026.07.22/ Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ.
Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Улсын чанартай замд жижиг тэрэг 5000, ачааны машины төлбөр 20000 төгрөг болсон. Төлбөрийг 33 цэгээр авах бөгөөд энэ цэгүүд бүгд цахим болсон.
Энэ оны 7 дугаар сарын 1-нээс Монгол Улсын 8000 км гаруй хатуу хучилттай автозам дээр 33 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өмнө нь мөнгө хураадаг байсан цэгүүдийг “галын хайчнаас” цахимд бүрэн шилжүүлсэн хэмээн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд хэмээн мэдээллээ.
Мөн тухайн төлбөр авах цэгээр олон удаа нэвтэрдэг ААНБ-ууд төлбөрөө урьдчилан төлснөөр 30% хөнгөлөлт авах боломжтой. Төлбөр авах цэгээс гадна оршин суудаг иргэд цагаан жагсаалтад бүртгүүлж төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Цахимаар хураасан орлого, зарлагыг иргэдэд нээлттэй ил тод байлгах зорилгоор бүх мэдээллийг сайтдаа нээлттэй байрлуулах юм байна. Тухайн цэгээр орж гарсан машины мэдээлэл, цугласан төлбөр, зарцуулалтыг ил тод харж болох юм байна.


