“Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.07.21/ 23 цаг 50 минутад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсаныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллага бүртгэсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.


