Ховд аймгийн Жаргалант суманд 2027.07.20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэж, одоогоор өвчтөнийг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлан, эмчилгээ хийж байна. Алтай Таванбогдод аялж явсан аялагч тарвага агнаж, өөрөө өвчин идсэний улмаас ийнхүү тахал туссан байж болзошгүй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
Халдвар авсан хүний бие тааруу байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлын анхны хавьтагч 12 хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад авчээ. Эхний байдлаар PCR шинжилгээгээр эерэг гарсан бөгөөд нарийвчилсан нян судлалын шинжилгээний хариу гарсны дараа баталгаатай эсэхийг дахиж мэдээлэх аж.
Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм.


