Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ( усны осол, төөрсөн, сураггүй болсон, ус, шаварт суусан) нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дуудлага байна.
Харин нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 35 дуудлага мэдээлэл бүртгэж, алба хаагчид 38 иргэний аюулгүй байдлыг ханган, 29,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Аялал, зугаалгаар зорчихдоо болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


