Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэт халалтын улмаас гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн гал гарсан газарт байсан иргэн өөрийн лайв бичлэгтээ ойролцоогоор зургаан машин ачаатайгаа шатлаа хэмээн мэдээлсэн байна.
Энэ талаар албаны мэдээлэл хараахан гараагүй байна.


