Германы нийслэл Берлин хотод жил бүр зохион байгуулагддаг Christopher Street Day буюу + бэлгийн чиг баримжаа болон хүйсийн ялгааг /ЛГБТ/ үл харгалзан эрх тэгш байх байдлыг дэмжих томоохон арга хэмжээний үеэр автомашинтай этгээд олон хүн рүү дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтжээ.
Халдлага орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд Бранденбургийн хаалганы ойролцоох Тиргартен цэцэрлэгт хүрээлэнд болсон байна. Энэ газар нь Европын хамгийн олон хүнийг хамардаг ЛГБТ+ парадуудын нэг болох Christopher Street Day баярын арга хэмжээ болж байсан бүсийн ойролцоо байжээ.
Германы цагдаагийн байгууллага халдлага үйлдсэн гэж сэжиглэж буй этгээдийг өмнө нь исламын хэт даврагч үзэлтэй холбоотойгоор бүртгэлд байсан хүн гэж мэдэгдсэн байна. Тэрээр халдлагын дараа Берлиний Шпандау дүүрэгт зугтахыг оролдсон бөгөөд цагдаа нар түүнийг буудан устгажээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд халдлагын шалтгаан, сэдлийг терроризмтой холбоотой эсэх талаас нь шалгаж байна. Германы эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, хохирогчдод эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж эхэлжээ.


