Олон улсын цагдаагийн байгууллага (Интерпол) болон Европолын 2026 оны албан ёсны тайлангуудад дурдсан дэлхий дахины кибер гэмт хэргийн гол чиг хандлага, шинэ мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
Интерполоос гаргасан Ази болон Номхон далайн бүсийн тайлангаар судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт бүртгэсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаараа цахим гэмт хэрэг эзлэх болжээ.
Хуурамч залилан ФИШИНГ (Phishing) буюу хуурамч линк, сайт ашиглан иргэдийг залилах арга хамгийн их санхүүгийн хохирол дагуулж байна. Улс орнуудын 33% нь жилд 10,000-аас дээш ийм тохиолдол бүртгэсэн байна.
2026 оны Кибер аюулгүй байдлын голлох статистик болон шинээр гарч ирж буй чиг хандлагууд:
2026 онд дэлхийн Кибер гэмт хэргийн хохирол 10.5 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
- 1. Зэвсэгжсэн хиймэл оюун ухаан (Generative AI Threat)
- 2. Нийлүүлэлтийн сүлжээний халдлага (Supply Chain Attacks)
- 3. Квант технологийн дараах криптограф (Post-Quantum Cryptography)
- 4. Телеграм болон Нууцлалтай криптогийн сүлжээ
- 5. Тэг итгэлцлийн архитектур (Zero Trust)
Голлох статистик үзүүлэлтүүд (2026 он)
Хохирлын хэмжээ: Жилд 10.5 их наяд ам.доллар (секунд тутамд 332,000 гаруй доллар хохирол учирч байна).
Фишинг халдлага: Өдөрт илгээж буй 3.4 тэрбум фишинг и-мэйл, мессежний 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна.
Ази-Номхон далайн бүс: Бүртгэсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг цахим гэмт хэрэг дангаараа эзэлж байна.
Барьцаалагч программ (Ransomware): Халдлагад өртсөн байгууллагуудын дундаж барьцаа нэхэмжлэлийн хэмжээ 1.5 сая ам.долларт хүрч, өмнөх жилээс 25%-иар өсжээ.
Эх сурвалж: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар


