УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: АРД ИРГЭДЭЭ СОНСОЖ АСУУДАЛД ШИЙДЭЛ ГАРГАНА
Тэрбээр “E-Mongolia-ийн “Нээлттэй парламент” цэсэнд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирүүлсэн 300 орчим саналтай нэг бүрчлэн уншиж танилцлаа. Иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтагдсан дараах асуудлуудад УИХ-аас тодорхой шийдэл гарган ажиллах болно гэв.
Зээлийн “Хар жагсаалт” -ын дарамтыг хална: Зээлээ төлсөн ч 5 жилийн турш шийтгүүлдэг журмыг өөрчилж, Зээлийн онооны шинэ системийг бодитоор хэрэгжүүлэхийг Монгол банкинд даалгаж тодорхой үр дүнд хүрнэ.
Орон сууцны луйвар: Иргэд байртай болох гэж хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хамаг мөнгийг луйварддаг орон сууцны залиланг үндсээр нь таслан зогсоох Багц хуулийг оруулж ирэхийг Засгийн газраас шахаж шаардан чуулганаар хэлэлцэнэ.
Скүүтерийн хуулийг заавал хэрэгжүүлэхийг шаардана. Насанд хүрээгүй хүүхэд бусдын бүртгэлээр скүүтер мопед унадаг, явган хүний замаар хэт хурдтай зорчдог, хаа дуртай газраа хаяад явдаг замбараагүй байдлыг цэгцлэх, хүүхэд багачууд, явган зорчигчдоо осол эрсдэлээс хамгаалах хуулийг нь батлаад өгчихсөн байхад ажил хариуцсан хүмүүс хэрэгжүүлэхгүй байгаа хийдэлтэй эвлэрэхгүй.
Иймд иргэдээ сонсоод орхихгүй, оновчтой шийдэл гаргана. Хийдэлтэй хуулийг засаж, хэрэгжилтэд нь байнга хяналт тавина.
ТӨР ТӨВТЭЙ БУС ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ БАТЛАХАД иргэн та И-Монголиа системээр дамжуулан саналаа ирүүлээрэй! НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ- ТАНЫ ОРОЛЦОО, ТАНЫ ХЯНАЛТ



2026-07-28 13:29:44
Зөв шүү дээ.хар жагсаалтыг болисон дээр.дахиад зээл аваад харин цаг дутаад нь төлнө шүү дээ.хар жагсаалтай болохоор зээл ч аваж чадахгүй хэцүү байна шүү.
2026-07-28 04:37:54
Энэ луйварчид арай хэтэрч бна .
1-т цагдаа болон байцаагч нар үгсэн хуйвалдаж хэргийн материалыг нь луйварчины талд өгөөштэй ,өгөөжтэй бэлдэж дараагийн шат руугаа шилжүүлдэг
2-т прокурор шүүх нь бүх замыг зааж өгдөг санагдсан тэгээд л шүүх шүүгч нь сайхан зассан замналаар явж үгсэн хуйвалдаад ядарсан иргэд яаж ч чадахгүй нүдэндээ нулимстай сэтгэлдээ шаналалтай туйлдаж явна даа орох орон ч байхгүй өсөж яваа хүүхдүүд минь найз нөхдөөсөө ичиж амьдарч байх шиг .
Тийм болохоор хуулиа чангалах шүүгч шүүхээ авилга хээл хахуулаас ангид байлгах тал дээр онцгой анхаарах доривтой арга хэмжэа авах хэрэгтэй. Хуулиа чангалах !!!!!
2026-07-28 01:59:57
2024 онд яармаг 2 байрны урьдчилгаа өгөөд залилуулсан одоо 2025 онд дүүрэгийн цагдаад өгөөд одоо болтол шийдэж өгөөгүй бнаа маш их удаж бна хувь хүмүүс луйвар их хийж бна энэийгяааж шийдэх вэ зөвлөгөө өгөөч түрээсэны байранд амьдарал маш хэцүү бна ажил хийгээд цалингаа байрны түрээсэнд өгч бна
2026-07-27 21:50:40
Орон сууцны залиланд өртсөн гэж хэлж болох байх. Тэгри гэдэг компанид 100хувь бэлэн төлөлтөөр байр захиалаад 4 жил болсон. Нэг ч тоосго нэмэгдээгүй. Хариу өгдөггүй, уулздаггүй.
2026-07-27 17:21:22
СОТ 3
ИХ ГАЗРЫН ЖИГҮҮР ХХК Ерөнхий захирал
Д.Чулуунболд бна иргэдийг хохироогоод бүтэн 6 жил боллоо бид түрээсийн байраар амьдарч байна
Төр засаг энэ дээр анхаарч ажиллаж өгнө үү
2026-07-27 14:33:01
.Барилгын компаниуд иргэдээс авсан захиалгагын мөнгөө хувиргаад ажлаа хийхгүй цаг алдаж мөнгөний уналт.хөөн хэлэлцэх хугацааг хүлээдэг.Эцэст нь барилгын компаниуд хожиж иргэд хохирдог.Ийм байдалд хүргэсэн алдаагаа засч барилгын компаниудад хариуцлага тооцох ажлаа яаравчлах хэрэгтэй байна.