КOП17-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КOП17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл өгч байна.
СОР17 хуралд ойролцоогоор 6000 орчим гадаад, дотоодын төлөөлөгч оролцоно. Хурлын бэлтгэл ажил 82 хувьтай байгаа юм байна. 197 орны 4500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: СОР17 болох байршилд 16 барилга байгууламж байгаа. Үүнээс 12 барилга байгууламжийг хурал дууслаа гүйцэтгэгч компани ачаад аваад явна. Тэнд юу үлдэх вэ гэхээр 2 харуул, 2 ариун цэврийн байр, 2 цомцог гэр үлдэнэ.
Нөгөө талаар дэд бүтэцтэй 44 га талбай үлдэнэ. Цэвэр бохир устай, эрчим хүчтэй, интернэттэй, 500 гаруй машины зогсоолтой талбай үлдэнэ. Цаашдаа энэ талбайд Улаанбаатар хот менежментийн зөв зохион байгуулалт хийж авч явах ёстой


