horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгч эхэлжээ

post-img

Ганга нуурыг сэргээн, хамгаалах цогц ажлын хүрээнд элсний нүүдэл зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлсэн байна. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Судалгаагаар Алтан овооноос Ганга нуур хүртэлх чиглэл дагуу 2 км-ын өргөнтэй хөндийг даган элсний нүүдэл салхины чиглэл даган явж, асар олон тонн элс нуурын мандлыг бүрхэн ёроолд нь тунаж байгааг тогтоосон. Энэ элсийг зогсоож чадвал нууранд орох элсийг багасган, нуураа хамгаалаад зогсохгүй, нилээн хэдэн км үргэлжлэх хөндийг элсэн манхан үүсэхээс сэргийлэх байлаа.

Ийнхүү өмнөд хөршийн туршлагыг нэвтрүүлж шатрын хөлөг хэлбэртэй торон саадыг байрлуулснаар элсний нүүдэл зогсож буй нь мэдэгдсэн даруй олон наст ургамлын үр цацсан байсан нь ийм сайхан ургажээ. Үнэхээр сэтгэл их хөдөлж байна. Бид нуураа хамгаалах цогц ажлыг хийж, элсний нүүдлийг хүртэл зогсоож болно гэдгийг бодитоор харуулж чадлаа. Мэдээж ажил цаашдаа үргэлжилнэ.

Нуур ус хамгаалах ажил нь хүүхэд өсгөх адил байнгын тасралтгүй үйл ажиллагаа юм. Үүнийг бид усны нөөцийн нэгдсэн менежмент гэж нэрлээд байгаа юм” гэв

0/1000