horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

post-img

Ш.Г  нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авсан,

2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая төгрөгөөр нэмэгдсэн  нь хууль ёсны, үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу хөрөнгө, орлого нь их хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн,

Мөн хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хууль бус мөнгөний эх үүсвэрийг өөрчилж, барилга барихад захиран зарцуулж мөнгө угаасан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь заалт ( мөнгө угаах) зааснаар

– Э.С нь өөртөө давуу байдал бий болгох буюу шүүхийн шийдвэрээр хураагдсан “З…” ХХК, “О…” ХХК-ийн ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг буцаан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ш.Г-д Б.Г-ын дансаар дамжуулан 2,7 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт (хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000