horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дүүжин замын тээвэрт аврах ажиллагаа явуулах сургалт боллоо

post-img

Дүүжин замын тээврийн системд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын үед хэрхэн аврах ажиллагааг явуулах сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.  БНФУ-ын ПОМА группийн мэргэжилтнүүдийн удирдлага дор өндрөөс аврах ажиллагааны онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа.

ОБЕГ, НОБГ болон бусад байгууллагын инженер, мэргэжилтнүүд уг сургалтад хамрагджээ.

Дүүжин замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдал, онцгой байдлын үед ажиллах алба хаагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн бэлтгэлийг олон улсын жишигт нийцүүлж байна.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар /ОНӨТҮГ/

0/1000