Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар Монгол Улсын MNS 4599:2026 “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авч байна.
Зөрчилтэй, дуу чимээний шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношлогоог хүчингүй болгох арга хэмжээ авахыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.


