Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 8 дугаар сарын 2-ны өдөр нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэснээс зөрчлийн шинжтэй 673, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ.


