horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Грект түймэр унтрааж байсан хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

post-img

Грекийн нийслэл Афины баруун хойд хэсэгт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож байсан хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөн осолдож, хоёр хүн амиа алдлаа. Грекийн Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр осол наймдугаар сарын 2-нд Аттика мужийн Псата бүсэд болсон байна. Нисдэг тэрэгнүүд түймрийг унтраах ажиллагаанд оролцож байх үедээ мөргөлджээ.

Ослын улмаас нэг нисдэг тэргэнд зорчиж явсан Грекийн нэг, Данийн нэг иргэн амиа алдсан бол нөгөө нисдэг тэрэгний Грекийн нэг, Их Британийн нэг иргэн эсэн мэнд гарсан байна.

Афины баруун хойд хэсэгт дэгдсэн томоохон ой хээрийн түймэр 100 гаруй орон сууцыг сүйтгээд байгаа бол жуулчдын ихээр зорьдог Кефалония арал дээр мөн түймэр гарч, оршин суугчид болон жуулчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.

Грекийн эрх баригчид хоёр нисдэг тэрэг ямар шалтгаанаар мөргөлдсөнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000