Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн дараа Улаанбаатар хотод эхлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хан-Уул дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP 17 хурлын үеэр хийх замын хөдөлгөөний зохицуулалтын мэдээллийг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, олон нийтийг мэдээллээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.
Мөн дугуй болон явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлыг хийхдээ бүтэн, хэвийн ашиглаж буй замыг хуулахгүй байхыг хариуцан ажиллаж буй албан тушаалтнуудад анхаарууллаа. Зам засвар, бүтээн байгуулалтын ажлын явц 72 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үйлчилгээний чиглэл, зохион байгуулалт, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 59 хувьтай байна.


