
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн (Өндөрхаан сум), Хангай нурууны араас усжих Орхон, Хануй, өврийн Таац, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өнөөдөр (2026.08.04) байдлаар өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Лүн сум) , Сөгнөгөр, Хараа (Дархан), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Онги (Сайхан-Овоо сум) , Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.

