horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

АНУ-ын Вашингтон мужийн түймэрт өртсөн айл шатсан байшингийнхаа нурангиас буу, төмөр сейфээ гарган авчээ

post-img

АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн Old Trails түймэрт гэр нь бүрэн шатсан нэгэн гэр бүл наймдугаар сарын 4-нд байшингийнхаа нурангиас буу болон буу хадгалдаг төмөр сейфүүдээ гарган авчээ.

Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас богино хугацаанд тархсан түймэр Спокан хотын хойд захын 10 мянга гаруй акр (4 мянга орчим га) талбайг хамарч, олон арван байшин, автомашиныг үнсэн товрог болгосон байна.

Дроноор авсан дүрс бичлэгээс харахад түймэр улсын цэцэрлэгт хүрээлэнгээс ой модтой суурьшлын бүс рүү тархаж, зөвхөн түлэгдэж харласан модод үлджээ.

Гал унтраах ажиллагаанд саад учруулж буй хууль бус дрон нисгэж буй иргэдийг зогсоохыг эрх баригчид анхааруулсан бөгөөд ийм нислэгийн улмаас гал унтраах нисэх онгоц, нисдэг тэрэгний ажиллагаа түр зогсоход хүрсэн байна.

Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч эрэн хайх ажиллагаа үргэлжлэхийн хэрээр хохирогч илрэх эрсдэл өндөр байгааг түймрийн шуурхай штабын төлөөлөгч Бенжамин Коссел мэдэгджээ.

0/1000