2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хот хоорондын 78 чиглэлд, 243 тээврийн хэрэгслээр нийт 6,935 зорчигчид аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүллээ. Мөн хурд хэмжсэн байна.
Хөдөлгөөний хяналтын мэдээллээр 18 жолооч 81-88 км/цагийн хурдтай зорчсон байна. Тэдэнд сануулах арга хэмжээ авсан байна.
Цаг агаарын мэдээлэл:
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас орж зарим аймгуудад замын эвдрэл гэмтэл үүссэн нөхцөл байдалтай байна.
Иргэд, зорчигч та бүхэн гэрээгүй, хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн GPS хяналттай, даатгалтай, баталгаатай нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлээрэй.


