horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цэцэрлэгүүд 8-р сарын 10-наас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ

post-img

Нийслэлийн цэцэрлэгүүд 8-р сарын 10-наас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ 10-23-ны хооронд “E-Mongolia” платформоор бүртгүүлнэ.

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258.921 хүүхэд цэцэрлэгт явна гэсэн тооцоо гарчээ. Үүний 126.827 нь нийслэлд байгаа гэж Боловсролын ерөнхий газар мэдээллээ.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27.832

3 настай – 31.303

4 настай – 32.002

5 настай – 35.690 хүүхэд байна.

“E-Mongolia”-гаар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ анхаарах зүйл:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт явсан бол тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлж явах эсэхээ шийдэх;
  • Өөр цэцэрлэгт явах бол 2026.08.07-ноос өмнө баталгаажуулсан байх.

0/1000