horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

АНУ Мексикийн авокадогийн экспортын шалгалтыг түр зогсоов

post-img

АНУ Мексикийн Мичоакан мужид ажиллаж буй авокадогийн экспортын хяналт шалгалтыг аюулгүй байдлын сэрэмжлүүлгийн улмаас наймдугаар сарын 5-наас түр хугацаагаар зогсоолоо.

Мексикийн Авокадо үйлдвэрлэгч, савлагчдын холбоо (APEAM)-ны мэдээлснээр, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA)-ны байцаагчид экспортын шаардлага хангасан эсэхийг шалгах ажлаа түр зогсоосноор зөвшөөрөлтэй сав баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саатал үүсээд байна.

АНУ руу экспортлох бүх авокадо заавал энэхүү шалгалтад хамрагдах ёстой. Тиймээс шалгалт удаан хугацаагаар зогсвол Мичоаканаас АНУ руу гарах нийлүүлэлт саатах эсвэл түр хугацаанд бүрэн тасалдах эрсдэлтэй байна.

Мичоакан нь АНУ-ын зах зээлд нийлүүлдэг Мексикийн хамгийн том авокадо үйлдвэрлэгч бүс юм. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны (USDA) тооцоогоор Мексик 2026 онд АНУ руу ойролцоогоор 1.2 сая тонн авокадо экспортолж, нийт экспорт нь 1.31 сая тоннд хүрч, шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

0/1000