Туул гол дагуу эргүүл хийж буй онцгой байдлын ажилтнууд 28 настай, эрэгтэй “М”-г голд хөл алдаж, живж байхад нь аварсан тухай Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Уг үйл явдлыг эргүүл энгэрийн камертаа /2026.08.05-ны 15:54 цаг/ бичсэн байна.
Иймд иргэн та доорх зөвлөмжий анхаарна уу:
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нууранд орохгүй байх;
- Гол, нууранд хүүхдээ ганцааранг нь оруулахгүй байх;
- Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэх


