horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Амарбаясгалан: Агуулахад байгаа шатахууны үлдэгдлийг нөөц мэтээр иргэдэд мэдээлж байна

post-img

Ардчилсан нам өнөөдөр 4:11 мэдээллийн цагаараа шатахууны хомсдолыг хөндлөө.

АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг бид шатахууны хомсдол гэж үзэхгүй байна. Энэ бол төрийн хомсдол. Нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олонх байснаар зөвхөн шатахууны салбарт бус, зах зээлд баримталж ирсэн бодлогын алдаа өнөөдөр шатахууны асуудлаар илэрч байна. Төр шатахууны үнийг тогтооход шууд нөлөөлөх байдлаар оролцож байна.

1-т, хувийн хэвшилтэй хамтран, Үнийн бодлогын зөвлөлөөр дамжуулан, шатахууны үнэд нөлөөлж эхэлсэн. АИ92 бензиний үнийг харьцангуй хямд барьж, үүний зөрүүг дизель түлшний үнэд шингээж байна. Ингэснээр уул уурхай зэрэг баялаг бүтээдэг салбарт өргөн хэрэглэдэг дизель түлшний үнэ өсөж, улмаар энэ нь бараа, бүтээгдэхүүний өртөгт шингэн, эцэстээ иргэдийн өдөр тутмын хэрэглээний үнэ, тэр дундаа талхны үнэд хүртэл нөлөөлж байгаа гаж тогтолцоо бий болсон.

2-рт, стандартын асуудал бий. Төр стандартаа тогтоож, түүнд хяналт тавихаас бусад харилцааг зах зээлийн зарчмаар ажиллуулах ёстой. Харин өнөөдрийн төрийн хяналт, зохицуулалтын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Стандартын бодлогын хувьд ч Монгол Улс Дэлхийн нийтлэг чиг хандлагаас зөрж байгааг судалгаа харуулж байна.

2020 онд MNS 65612020 гэдэг стандарт батлахдаа дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухраасан. Евро5 стандартын 1 кг дизель түлшинд 10 мг хүхэр байхаар баталсан. 2024 онд уг стандартад Т2 гэдэг ангилал нэмж, 500-1000 мг хүхэр байхаар баталсан. Энэ нь иргэд чанаргүй түлш хэрэглэх, агаарт ялгарах хүхэр ихсэх, орчин үеийн Евро стандартын машин эвдрэх, шүүлтүүр нь хорт хийг шүүж чадахгүй болох зэрэг эрсдэл үүсгэсэн.

Төрийн буруу бодлогоос үүдэлтэйгээр улс орныг хүнд нөхцөл байдал руу оруулсан байна гэж бид дүгнэж байна. Мөн шатахууны нөөцийн талаар зөв мэдээлэл түгээх шаардлага үүссэн. Өнөөдөр Засгийн газар, салбар яамны “Шатахууны нөөц” гэж мэдээлээд байгаа зүйл нь цэвэр, сонгодог утгаараа төрийн нөөц биш. Шатахуун импортлогч, тээвэрлэгч, бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг компаниудын агуулахад байгаа шатахууны үлдэгдлийг нөөц мэтээр иргэдэд мэдээлж байна.

Энэ буруу ойлголтыг бид залруулах ёстой. Олон улсад дайн, зэвсэгт мөргөлдөөн, хил хаагдах, халдварт өвчин дэгдэх, шатахууны импорт, үйлдвэрлэл хомсдох зэрэг онцгой нөхцөлд ашиглах төрийн аюулгүй байдал, бэлэн байдлын стратегийн нөөц байдаг. Гэтэл Монгол Улсад албан ёсны төрийн стратегийн нөөц байхгүйтэй адил, тодорхойгүй байна. Үүнд санаа зовох ёстой эрх баригчид өнөөдөр гоё гоё рийл хийж, ботуудаар түүнийгээ түгээж байна. Үүнийгээ болиод үндсэн ажилдаа ормоор байна.

0/1000