“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2026.08.08-нд Хөлийн голд зохион байгуулахаар төлөвлөсөн ойгоо цуцаллаа. Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадмыг энэ өдөр хийхээр төлөвлөсөн байв.
Учир нь Дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай тогтоол 2026.08.05-нд баталж, олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүйгээс бусад хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон юм.

