horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

7-р сард 709,503 зөрчил бүртгэгдсэн байна

post-img

Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 5,202,315 зөрчил гарсныг Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсжээ. Үүнээс 709,503 зөрчил нь өнгөрсөн 7 дугаар сард бүртгэгдсэн байна. Тухайн сард бүртгэгдсэн зөрчлийн 88.4 хувь нь нийслэлд, 11.6 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгууллагууд:

  • 98.7 хувийг цагдаагийн байгууллага,
  • 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар,
  • 0,05 хувийг ГЕГ,
  • 0.02 хувийг Нийгмийн даатгалын ерөнхий газар,
  • 0.01 хувийг Татварын байгууллага,
  • 0.2 хувийг бусад байгууллага

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.7 хувийг газар дээр нь, 0.8 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

7 дугаар сард зөрчил үйлдсэн 670,187 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21 хувиар, 31,914 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 17.8 хувиар буурчээ. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь эмэгтэй, 28 хувь нь 36-45 насны хүмүүс байна. Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд нийт 5,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэж УЕПГ мэдээллээ.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 681,956 бүртгэгдсэн нь 20.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 10,414 бүртгэгдсэн нь 5.1 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2199 бүртгэгдсэн нь 26.4 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2,041 бүртгэгдсэн нь 34.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 763 бүртгэгдсэн нь 11.9 хувиар буурсан байна.

0/1000