horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Шатахууны импортыг 3 яам хамтарч хийнэ

post-img

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өчигдрийн /2026.08.06/ хурлаар холбогдох газрууд ажлын үр дүнгээ танилцуулж, үүрэг чиглэл өглөө. 2026.08.05-ны өдөр ШТС-уудаас АИ92 бензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин оочирлосон байна.

Автомашины тэгш, сондгой дугаараар АИ92 автобензин олгох шийдвэр хэрэгжүүлснээс хойш сүүлийн хоёр хоног автомашины дараалал 2 дахин цөөрөв.

  • Шатахуун түгээх станцуудаар дизель түлш хэвийн олгож байгаа бол АИ-92 бензинийг хяналттай, хязгаартай борлуулж байна.
  • Шуурхай штабын шийдвэрээр 50,000 төгрөгийн хязгаарлалттай олгож буй 100 ШТС байгаа бол уг зохицуулалтыг мөрдөөгүй долоон ШТС лимитгүй АИ-92 автобензин олгосон болохыг АМГТГ мэдээлэв. Эдгээр ШТС-ыг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.

Шатахуун импортлогчид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж төр засагтайгаа хамтран ажиллахыг санууллаа. ШТС-уудын дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулж нэг хошуугаар бус бүх хошуугаар автобензин олгож богино хугацаанд оочир бууруулахыг үүрэг болголоо. Монополын эсрэг газар асуудлаас зугтаалгүй шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гарсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг чиглэл өглөө.

Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6,360 тонн АИ-92 автобензин импортоор оруулж ирээд байна. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 33 вагон буюу 1,980 тонныг авчрахаар ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд Гадаад харилцааны яамыг анхаарал хандуулж эрчимтэй ажиллахыг ЗГ үүрэг болголоо. Бүх төрлийн шатахууны импортод ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг БХЯ-ны дэмжлэгээр хийх үүрэг чиглэл өгөв.

0/1000