АНЭУ-ын Абу Даби хотод мэргэжлийн жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд барилдсан “Thunder BJJ” академийн ахлах дасгалжуулагч, шигшээ багийн тамирчин Б.Хулан алтан медаль хүртэж, Дэлхийн аварга боллоо. Тэр өмнө нь энэ тэмцээнээс 2 удаа хүрэл медаль хртэж байв.
Ийн JJIF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс анхны алтан медалиа хүртэв. Манай улсад мэргэжлийн жюү жицүгийн спорт хөгжөөд 19 жил болж байна.

Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн -52 кг жинд барилдсан “Гаруда” академи, “Гүмүда констракшн” ХХК-ийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ. Тэрээр ОХУ, Филиппин, ОХУ, Казахстан улсын шилдэг тамирчидтай өрсөлдөж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчныг ялснаар хошой хүрэл медальтай болов.

