Улаанбаатар хотод 107 ШТС өнөөдрийн байдлаар АИ92 бензин түгээж байна. Бензин өгч буй хошууны тоо:
- 15 ШТС – 1 хошуу
- 59 ШТС – 2 хошуу
- 4 ШТС – 3 хошуу
- 12 ШТС – 4 хошуу
- 4 ШТС – 6 хошуу
- 1 ШТС – 8 хошуу
ШТС-уудыг АИ92 бензин олгох хошууныхоо тоог нэмэх чиглэлийг Ашигт малтмал, газрын тосны газраас өгчээ.
Өчигдөр шатахуун худалдан авсан иргэдэд олгосон баримтын тоо:
- 10.000-гаас бага мөнгөөр шатахууны худалдан авсан 1500,
- 10.000-40.000 төгрөгөөр шатахууны худалдаж авсан 11.000,
- 40.000-50.000 төгрөгөөр шатахуун худалдан авсан 50.000 баримт бүртгэгджээ.
Үүнээс 40% нь 2 болон түүнээс олон ШТС-д очиж, бензин худалдаж авсан байна.

