horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бензин дамласан 2 хэрэг илрүүлжээ

post-img

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж, шуурхай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ, Монополын эсрэг газар, Цагдаагийн ерөнхий газар шатахуун дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклд худалдан авч, мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн, хүргэлтээр борлуулсан 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч, зөрчлийн хэрэг нээжээ.

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.

0/1000