Манай улс Улаанбаатар төмөр замаас Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд салбар төмөр зам тавьж буй. Уг замын эхний 87 км-ийг тавьж дууслаа. Одоо энэ замыг ашиглалтад бэлтгэж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.09) уг төслийн талбайд ажиллаж, замын чанар, нягтрал болон дээд бүтцийн ажлын гүйцэтгэлийг хянажээ. Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэ хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна.

