Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутгаар урсдаг Хэрлэн гол дээр улсын төсвийн хөрөнгөөр 265 метр урт төмөрбетон гүүр, 14.2 км хатуу хучилттай авто зам тавьж, өчигдөр ашиглалтад орууллаа. Энэ гүүрийг “Гангүүр” ХХК, авто замыг “Хөвчийн зам” ХХК тавьжээ. Зам, тээврийн яамны захиалгаар гүйцэтгэсэн энэ зам, гүүрийн зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК боловсруулж, барилга угсралтын ажилд “Эм Ай Эл”, “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК зөвлөж, хянасан байна.
Чингис хотын төвөөр өдөрт дунджаар 150-250 орчим хүнд даацын болон том оврын тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг.

