horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Оросын арми 3 хүний аминд халдаж, 12 хүн шархдуулжээ

post-img

Орос, Украин улс 8-р сарын 9-10-нд шилжих шөнө харилцан агаарын цохилт өгчээ. Энэ нь иргэдийн амь нас, Украины дэд бүтэц, Оросын хил орчмын бүсүүдэд хохирол учруулсан байна.

Оросын тал пуужин, олон дроноор Украины хэд хэдэн бүсэд цохилт өгсөн аж. Уг цохилт Харьковт хамгийн хүнд туссан байна. Оросын пуужин орон сууцны өндөр барилгыг онож, 3 хүний аминд халдаж, 37 хүнийг шархдуулсан гэж Украины тал мэдээллээ. Энэ нь зөвхөн цэргийн объект бус, хотын иргэний дэд бүтцэд учирсан хохирол болж байна. Одесса болон тус бүс нутагт 12 хүн шархадсан тухай тус улсын орон нутгийн эрх баригчид хамгийн сүүлийн мэдээлэлдээ дурдсан байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский үүнийг онцгой анхаарал татахуйц үйл явдал гэж үзээд “Одесса бол Украины хүнс, үр тарианы экспортыг Дэлхийн зах зээлд гаргадаг гол боомтын нэг. Ийм халдлага нь зөвхөн Украины асуудал биш. Дэлхийн хүнсний нийлүүлэлтэд эрсдэл учруулж байна” гэж мэдэгдэв.

    0/1000