Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг 10 настай охин 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим хөршийнхөө тарвас хураах ажилд туслахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон юм. Түүнийг одоо болтол олоогүй, 9 дэх хоногтоо хайж байна.
Түүнийг алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны 20:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн түүнийг хайж байгаа аж. Тэд 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Тарвас хураахаар яваад алга болсон охиныг 9 дэх хоногтоо хайж байна
- 2026/08/11
- •
- 7 цаг 2 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
