horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Колумбад 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтлээ

post-img

Колумб улсад өчигдөр газар 7.4 баллын хүчтэй хөдөлж, 111 хүн амиа алдан, 87 хүн бэртсэн тухай тус улсын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья телевизийн TN сувгаар мэдэгдлээ.
Орон сууцны 1575 барилга эвдэрч, 37 барилга бүрэн нурсан байна. Эрүүл мэндийн 18 төв, боловсролын 52 байгууллага, 18 зам гүүр, нисэх онгоцны 7 буудлын барилга эвдэрчээ. Перейра, Манисалес хот хамгийн их сүйрсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд үүссэн аж. Уг чичирхийлэл Колумбын ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад мэдрэгджээ. 

Тус улсын Засгийн газар үүнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд гамшгийн онц байдал зарлав.

0/1000