horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хориглосон газраас шонхор барихаар явж байсан арабуудыг илрүүлжээ

post-img

Дундговь аймаг 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу бариулахгүй байхаар тогтжээ. Гэтэл тус аймгийн Ихцэгээн, Багацэгээн, Нүдэнгийн-Ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөрсүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруунгурав, Сүмийн дөрвөлж, Армогой, Өвөрмогой зэрэг газраар гадаад, дотоодын иргэд шонхор барьж байгаа тухай мэдээлэл малчдаас Цагаандэлгэр сумын ЗДТГ-т 7 удаа ирсэн байна.

Үүний дагуу хэсгийн төлөөлөгч А.Дэчинцог, Хараат багийн засаг дарга Г.Жаргалмаа нар энэ сарын 8-9-нд уг газруудаар явж, нийт 440 км газрыг шалгажээ. Ингээд 5 араб, 1 монгол орчуулагчийг олж, машинд нь үзлэг хийжээ. Тэдний машинд 30 гаруй тагтаа байсныг илрүүлж, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Шонхор барихаар явж байсан тэдгээр иргэнийг торгож, барьсан тагтааг нь буцааж тавиулсан байна.

0/1000