horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

37-р сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

post-img

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хэрэгжиж буй 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж байна. Барилгын дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон тохижилтын ажлуудыг үе шаттай гүйцэтгэнэ. 

0/1000