Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа И.Б Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Р.Ц-тай бүлэглэн, төсөвт 236 сая төгрөгийн хохирол учруулжээ. “Э…” ХХК-ийн нэхэмжилсэн 236 сая төгрөгийн санхүүжилтэд төлбөрийн акт тавих харилцаа үүссэн эсэхийг нягтлан шалгахыг түүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даалгаж, албан бичиг хүргүүлсэн аж.
Гэтэл тэр уг бичгийг үл хайхарч, эрх мэдлээ хэтрүүлэн, “Э….” ХХК-д уг мөнгийг олгожээ. Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан энэ хэрэгт нь түүнд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

