horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тарвас хураахаар яваад алга болсон охиныг олоогүй байна

post-img

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг 10 настай охин 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим хөршийнхөө тарвас хураах ажилд туслахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон юм. Түүнийг одоо болтол олоогүй байна.
Түүнийг алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны 20:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн түүнийг 10 дахь хоногтоо хайж байгаа аж. Тэд 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

0/1000