Хархорум хотод олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар сэтгүүлчдэд мэдээллээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан “1 эрийн 3 наадмыг энэ үеэр зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 1 эрийн 3 наадамд 10 хүн 1 баг болж оролцоно. Түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнана. Наадам энэ сарын 13, 14-нд Хархоринд болно. Олон нийт очиж үзэх нь нээлттэй. Энэ наадмыг Хархорумын олон улсын эрдмийн чуулгантай уялдуулж хийх саналыг Н.Энхбаяр дарга тавьсан. Үүнд олзуурхсан” гэж ярив.

