Засгийн газар өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж, 2 дэд дарга томиллоо. Үүний 1 нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан байх бол нөгөө нь “Моод” хочит Б.Болд аж.
“Өнгөрсөн 5 жилд зам тээврийн ослоор 312 хүүхэд амиа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд 1 хүүхэд зам тээврийн ослоос болж, хохирч байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж, төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна” хэмээн Ерөнхий сайд үзэж, уг зөвлөлийн үйл ажиллагааг сэргээв.
Энэ зөвлөлийн гишүүд цалингүй ажиллах юм байна. Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагыг ослоос сэргийлэхэд татан оролцуулж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарах аж. Тус зөвлөл богино хугацаанд үр дүн гаргах үүрэг хүлээжээ.

