ОХУ-ын 220/110/10 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Чадан-Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын хүчдэлийг тасалж, төлөвлөгөөт засвар хийв. Үүнтэй холбогдуулан 8 дугаар сарын 13-нд Ховд аймгийн сумдын цахилгааныг хязгаарлав. Ганцхан Жаргалант сумыг цахилгаанаар хэвийн хангаж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шаардлагатай нөөц эх үүсгүүрээ ашиглан, хэрэглээгээ зохицуулахыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар анхааруулжээ.
Үүний өмнө 8 дугаар сарын 11, 12-нд өдөр бүр 06:00-20:00 цагийн хооронд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгааныг тасалсан юм.

