3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод 8-р сарын 10-16-ны хооронд болж байна. Тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг өрсөлдөж байгаа аж.
Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй тамирчдын баг өчигдөр уг тэмцээний хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр ялав.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар тоглож буй. Тэд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэллээ.

