ГЕГ энэ оны эхний 7 сард илрүүлсэн, шийдвэрлэсэн зарим хэрэг, зөрчлийнхөө талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Чингис хаан олон улсын нисэх буудлаар энэ хугацаанд тураах зориулалттай 1315 тариа, 6959 ширхэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Ийм 40 зөрчлийг гаальчид илрүүлсэн байна.
Энэ оны 7 дугаар сарын байдлаар 2314 зөрчил илүүлсэн нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс 53 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан аж.
Гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил нийт зөрчлийн 47 хувийг эзэлж байна. Нийт зөрчлийн 22 хувь нь хориглосон, хязгаарласан бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл байв. Ийм зөрчил ихсэж байгаа аж.

